ПАРИС. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн баазуудад агаараас цохилт өгөхөд Туркийн агаарын орон зайг ашиглах тухай Францын хүсэлтийг Анкарагийн эрх баригчид хүлээж авчээ. Энэ тухай Франс-Пресс агентлаг Туркийн дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилсан байна.