05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Орлоогийн шинээр нэмэгдсэн Гишүүдийн булан гэж юу вэ?

Орлоо.ком нь шинээр та бүхэндээ шинэ жилийн бэлэг болгон Гишүүдийн булан хэмээх булантай болсон билээ. Энэхүү булан нь гадаадад буй Монголчуудыгаа хооронд нь холбож найзлаж нөхөрлөхөд нь багагүй тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Энэ шинэ нэмэлтийн тусламжтайгаар та бусдын тусламжгүйгээр өөрийн бизнесээ сурталчлах, онлайн зургийн цомогтой болох, бусдад өөрийгөө нээх мэдээ мэдээлэл нийтлэл бэлдэх Блогтой болох, өөрийн гэсэн вэб сайттай болох боломжтой.

Гишүүдийн булан нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

1. Гишүүдийн танилцах булан буюу Гишүүдийн булан

Энэхүү булангийн тусламжтайгаар та шинээр нэмэгдсэн гишүүд, зураг, гишүүдийн үйлдэл, одоо холбогдсон хүмүүс, зэргийг харах бололцоотой. Энэ булан нь таныг гишүүн болон нэвтрэн орсны дараагаар илүү дэлгэрэнгүй олон тооны мэдээллийг танд харуулах болно. Мөн энэ булангаас та өөрийн хайж буй хүнээ олох боломжтой.

2. Гишүүдийн вэбсайт - Энэ хэсэг нь хэрэглэгч бүр дээр өөр өөр холбоостой байх болно. Жишээлбэл http://www.orloo.info/community/sor/profile гэсэн хэлбэртэй байна таных бол http://www.orloo.info/community/ Таны хэрэглэгчийн нэр /profile гэсэн хэлбэртэй байх болно. Энэ хаягаа та найз нөхөддөө илгээх, бизнесээ сурталчилахад нэн тохиромжтой юм.

Гишүүдийн вэбсайт

Энэхүү булан нь таны найзуудад болон бизнесийн хамтрагчидад чинь харагдах хуудас юм. Гэхдээ та өөрөө энэ хуудас руугаа бүртгэлээрээ орсон тохиолдолд засварлах өөрчлөх нэмэлт холбоосууд, товчлуурууд нэмэгдэн гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл таны зочдод нэг өөр хэлбэртэй танд нэг өөр хэлбэртэй харагдах юм.

Энэ буланд таны мэдээллүүд, товч анкет болон таны бусад бүх зүйлс харагдах боломжтой. Хүсвэл та энэ хуудсаа зөвхөн гишүүдэд эсвэл найзуудад харагдахаар тохируулж болно. Тэгснээр таны мэдээллийг хүн бүр харах боломжгүй болох юм.

Харин та өөрөө бүртгэлээрээ нэвтрэн орсон тохиолдолд бүх төрлийн мэдээллүүдээ өөрчилж, шинээр оруулж, товч анкетаа засах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Та энэ хувийн вэб сайтын буландаа өөрийн гэсэн бүх л зүйлийг хийж өөрчилж болох боломжтой юм.

3. Гишүүдийн блог

Гишүүдийн блог

Энэхүү булан нь Гишүүдийн булангийн нэмэлт боловч удирдах хэсэг нь тусдаа тул тусдаа хэсэг болгон авч үзэх хэрэгтэй. Энэ буланд таны бичсэн Блог нь таны Вэб сайт дээр харагдах боломжтой юм. Блог гэдэг нь бусдад өөрийн үгийг хүргэх том хэрэгсэл болж чаддаг төдийгүй нийтэд өөрийгөө таниулах хялбар арга юм. Хэрвээ та Блогийн талаар мэдэх бол танд одоо өөрийн Блогийг хөтлөх боломж гарч байна. Энэ нь маш хялбархан бөгөөд ямар нэг мэргэжлийн мэдлэг хэрэггүй. Та зөвхөн бүртгэлээрээ нэвтэрч орсны дараагаар энэ буланд нэвтрэн Миний бүртэл холбоос дээр дарахад л хангалттай. Ингэсний дараагаар танд Блог бичих, засах, устгах бүх зүйлс нээлттэй байх болно.

Бусад

Дээрх 3 үндсэн хэсгээс гадна гишүүдийн буланд

Гишүүдийн зургийн цомог

Гишүүдийн зургийн цомог

Гишүүдийн баг

Гишүүдийн баг

Хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэг

Найзлах, Захиа зэрэг хэсгүүд байгаа бөгөөд хэрэглэх ашиглахад маш хялбар юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.