Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамаалалтад авах хуулийн төслийг УИХ-д хэсэг гишүүд өргөн бариад байгаа. Үүнтэй уялдуулж Ирвэс хамгаалах сан, Ардчилсан сайтуудын клуб, "Ногоон сэтгүүлч" ТББ-аас өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийх үеэрээ уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагаанд сэтгүүлчдийг дэмжиж ажиллахыг уриаллаа.