04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хайрт Аав Ээж минь Нутагтaa сайн яваад хариарай

Нэг л хоолойн дээр минь юм тороод байх шиг зангираад хэцүү байнa. Гэр эзгүйрээд нэг л хэцүү. Ажлаа хийх сонирхол төрдөггүй, гараад явах хэцүү юу хийх учраа олж ядан компьютераа хараад сэтгэлээ нээн бичмээр санагдчихлаа. Бодлоор дүүрэн гунигт автаж үгүйлэн санах сэтгэл маань бадарч байх шиг.
Түр зуурын хагацал үнэхээр миний сэтгэлийг эзэмджээ өнөөдөр. Хүний амьдрал богинохон ч жаргал зовлон ээлжлэж байдаг нь нөгөө миний хэлэх дуртай тэнцвэртэй байдлын нэг билээ.
Анх гадаад руу явж байхад аав маань дахин уулзах болов уу гэж үнсээд доголон нулимастай үлдэж байсан нь олон жилийн турш нүдэнд минь харагддаг байж билээ.
Америк оронд ирсээр нэлээдгүй хэдэн жилийг элээж ээж ааваасаа хол олон жил байсны эцэст ээж аавтайгаа 6 сарын өмнө уулзаж баярын нулимас нүдэндээ бүлтэлзүүлэн уулзаж байсан минь саяхан мэт. Нас биенд хүрч өөрсдөө ээж аав болцгоож амьдралын зах зухаас ойлгож байгаа учраас яахын аргагүй ээж аавыгаа урьдныхаасаа шал өөрөөр улам ойлгосон байдлаар хайрладаг болсоноо ухаарч байлаа. Насан дээр гарсан 2 хөгшинөө хармагцаа бидэн шиг л эд залуу насандаа биднийгээ хөлийг нь дөрөөнд хүргэх гэж явж байсныг нь бодож Уулыг цас Эрийг нас дарна гэж санаа алдаж байсансан.

Ээжийнхээ чанасан цайг ууж, ихэд мөрөөддөг байсан цуйван- гарын хоолыг нь амтархан идэж, аавын сургаалыг сонсож суух үнэхээр сайхан байлаа.
Зургаан сар их хугацаа ч нүд ирмэх зуур өнгөрчээ.
aguu_74Аав ээжийгээ өнөөдөр Нутаг руугаа гаргаж өглөө.
Хүний амьдралын жаргалын нэг утга учир болсон гэр бүл юунаас илүү эрхэм зүйл вэ!
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түмэн амгалан гэгчээр удахгүй нутагтаа очиж сайхан амьдарна даа.
Миний муу Аав Ээж минь сайн яваад нутагтаа хүрээрэй!
Сэтгэлийг минь хуваалцаж буй Орлоогийн уншигч та бүхэн ч ээж аавтайгаа аль болох ойр ойрхон утсаар ярьж тэднийхээ халуун сэтгэлийг мэдэрч байгаарай.



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.