05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ээж охин хоёрын яриа

-Ээж ээ, ерөнхийлөгч болох муухай юмуу?
-Яагаад чи тэгж бодоов?
-Ерөнхийлөгчөө болихоор нь шоронд суулгадаг юмуу?
-Сайн ерөнхийлөгчийг шоронд суулгахгүй
-Тэгвэл муу хүнийг яагаад сонгосон юм бэ? Танд модтой чихэр өгсөн үү?
- Үгүй үгүй, өгөөгүй...
- Худлаа яриад...
-Завхарсан юм асуух юм.
-Та өөрөө муу хүн байна ш тээ
-Хөөе, ээжийгээ тэгж болохгүй
-Ээж ээ, би таны оронд байсан бол муу ерөнхийлөгчийг сонгохгүй байсан.

-Ээж нь ганцаараа сонгоогүй, бүх хүмүүс л...
-Сонгох үедээ муу хүн гэж мэддэггүй юмуу?
-Мэдээж, сайн хүн гэж бодоод сонгохгүй юү.
-Та одоо тэр хүнийг өрөвдөж байна уу?
-Ямар хүн? Ерөнхийлөгч Энхбаярыг уу?
-Тиймээ, тэр ах шоронд өлсөнө ш тээ
-Өө, зөндөө их "идсэн" хүн яаж өлсөх вэ.
-Юу идсэн юм бэ? Зөндөө зөндөө бууз уу?
-Ард түмнийхээ мөнгийг идэхгүй юү
-Дахиад худлаа яриад л ... Хэзээ мөнгө идэж байсан юм бэ.
-Бид нарт зориулсан мөнгийг өөртөө аваад үрэхийг хэлээд байна.
-Бидний мөнгийг авбал аав зодно ш тээ
-Яаж ойлгуулмаар юм бэ дээ, танай цэцэрлэгийн эрхлэгч та нарт өгөх ёстой алимнуудыг ганцаараа идсэн гэж бодоод үз.
-Цэцэрлэгийн манаач өгөхгүй ш тээ
-Манаачийг унтаж байхад нь зоориноос сэмхэн аваад идчихсэн гэж бод доо. Өглөө нь чи цэцэрлэгтээ очсон чинь идэх юм байхгүй...
-Өглөө чинь кааш өгдөг байхгүй юү
-Өө хамаагүй, эрхлэгч бүх юмыг хулгайлаад идчихсэн. Кааш, сүү, мах, төмс, тараг бүгд дууссан. Чи одоо өлсөхөөс өөр замгүй болсон
-Тэгвэл би дахиж хэзээ ч цэцэрлэгтээ явахгүй. Өвөөгийнд очиж боорцогны гурил тарааж өгнө.
-Тэгэхээр танай цэцэрлэгийн эрхлэгч муу хүн байгаа биз?
-Хулгайч мэд үү...
-За тэгэхээр шоронд суудаг ерөнхийлөгч муу хүн байсан байгаа биз.
-Манай гэрт төмс, мах, гоймон, будаа зөндөө олон юм байгаа. Та л худлаа яриад байна даа
-Худлаа яриагүй. Хөргөгчинд мөхөөлдөс, цөцгийн тос, загасны түрс байхгүй байна. Аавд чинь машин байхгүй байна. Ээжид чинь булган шуба байхгүй байна. Энэ бүгдийг ерөнхийлөгч авчихсан юм.
-Тэгээд та надад мөхөөлдөс өгөхгүй байсан юмуу?
-Би чамд өгөх гэсэн чинь ерөнхийлөгч авчихсан... юу ч байхгүй.
-Ёстой муу хүн байна даа. Тэр ахыг шоронгоос гаргаж болохгүй. Унтдаггүй манаач хэрэгтэй тийм ээ ээж ээ.
-Тийм ээ тийм. Миний охин ухаантай шүү. Улс төрийг ч ойлгоод...
-Ээж ээ, улс төр гэж юу юм бэ???...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.