12/16/2017, Sat
°C
USD 2,434.22
USD 2,434.22
EUR 2,870.55
JPY 21.71
GBP 3,270.62
RUB 41.33
CNY 368.44
KRW 2.23

Дөрвөн сарын нэгэн / элэглэл /

Миний ярих энэ түүхийг сонсоод “яасан мэдрэл гарууд вэ?” гэж шоолох нэг нь шоолоорой. Дооглох нэг нь дооглоорой. Хүүхдүүд багачууд “онигоо” болгож хоорондоо ярьсан ч надад бол ичих булчирхай үлдээгүй шүү, тэр нэгэн “азгүй” шамшгар өдрөөс хойш... Үнэндээ “галзуурахад” ганц хуруу дутуу байсан даа тэр өдөр. \ Харин намайг “галзуурсанд” тооцсон үр хүүхдүүд, хайрт ханьдаа, хамаатан садан болон дотнын найз нөхөддөө нэг жилийн дараа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Яг жилийн өмнөх дөрвөн сарын нэгний өдөр намайг “галзуурсан” гэж итгэж, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн түргэний эмч сувилагч нартай хүч хавсран, “номхотгох хантааз” өмсгөх гэж улайран зүтгэж байсан та нартаа хайртай шүү гэж дахин хэлье. Та нар тэгэхэд ёстой гоё байсан шүү. Намайг “галзуу” болгох гэж яаж үнэн сэтгэлээсээ мэрийж байсаныг чинь би сайн санаж байна. Гоё шүү та нар минь... Яаж гучин долоон онд та нартай хамт байгаагүйдээ бурхан багшдаа баярлаж явдаг шүү \

Цааш нь унших

Лайтай шинэ мэргэжил

Лайтай лайтай... Маньд нь лайтай олон мэргэжил байдгийм өө... Сансрын хөлөг бүтээгч, цөмийн физикч, шилмэл загварын дизайнер, комьютерийн программчин, далайн хавч судлагч, график зурагчин энэ тэр бол маньд падлий ч байхгүй. Харин сансар руу гөлийн ширтэгч, цөмийн хаягдлыг эх орондоо жоорлохыг эсэргүүцэгч, “Моод монголоор дуусдаг”-т хэт итгэгч, хэн нэг “анд”-аа гуйж комьютерээ форматлуулагч, далайн хавчтай сушиг ярвайн зооглогч, саак Төөгөөгийн төрсөн өдрийн баярыг утсан дээрээ бичигч гээд лайтай олон мэргэжил байдгийм өө...

 Та нар ч ялгаагүй өөрсдөө мэдэхгүй, диплом, сертификатгүй олон мэргэжил эзэмшсэнээ мэддэг үү? Хорвоод анх уйланхай бацааан ирэхдээ л "ээжийгээ шөнө унтуулахгүй зовоогч" гэдэг мэргэжилтэй ирдгийн ш тээ. За тэгээд, намбэ уан соосог хөхөгч, намбэ уан живхээ норгогч гээд лайтай шинэ мэргэжлүүд ар араасаа дагадийм аа. Алдар нэр ч их хүртэнэ. “Аавын муу ангаахай”, “Ээжийн эрхийн балай”, “Эмээгийн бурхан”, “Өвөөгийн ганц амь” мамь гээд төрсөн нэрээ марттал Бат-Эрдэнэ аварга шиг түмэн олон цол гуншинтай болно. “Муухай амьтны байж байгааг хараач ээ” гээд дуу алдацгаана. Хичнээн муухай царай муутай байсан ч адилхан, хичнээн хөөрхөн эгдүү хүрэм байсан ч ижилхэн “Муухай” гэнэ.

Цааш нь унших

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

Нурам - 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …