05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

БИД

Зовлонд унасан мэт мөрөө хавчаад
Зовхио буулгаад бүү гунигла
Зовлонтой ч жаргалтай  ч ив ижилхэн
Золбоотой өөдрөг явж сур
Тэнэг юм шиг дуу аялах нь хаашаа юм бэ
Тэгээгүй юм шиг    харц өөдөө яв
Тэнгэр заяатай Монгол хүн гэдэг
Тэс өөр шүү дээ бусад малнуудаас

Оюун ухаанаараа эхний аравт ордог
Овсгоо самбаагаараа хэнийг ч дагуулахгүй
Овоо босгосон ч шаазгай суулгах дургүй
Орсон буурь шиг омголон догшин хүмүүс шүү дээ
Хэнд ч бууж өгөх дургүй
Хэрцгий ааш омогтой
Хэнтэй ч эн тэнцэх
Хэцүү хүмүүс шүү дээ
Дээлэндээ багтахгүй ууртай
Дэлбэрвэл дэлхийг сөнөөнө \хол бай бусад хүний оронцогууд\
Дэвжээндээ байхгүй шартай

Тэсэрвэл олимпийн аварга болно \Бээжингийн наадмыг сана\
Тамын тогооноосоо сугараад гараад ирвэл
Тахир сэлмээ бариад дэлхийг эзэлнэ гээд гүйчихнэ
Тамын тогооноосоо толгой нь цухуйхгүй бол
Тал нутгаа там болтол хоорондоо уралцаад
Тамир нь барагдсан янзтай
Тас тэврэлдээд унтах хүмүүс

Хэдэн зуун жил үхсэн мэт нам байснаа
Хэнгэнэтэл санаа алдаад махаар хэрхрэх хүмүүс
Хэрэв нэг сэрээд хэмэлцээд босоод ирвэл
Хэрэггүй юм хэлчихэв үү дэлхийг эзэлнэ гэх вий
Их хэнгэрэгээ дэлдэж эвэр бүрээгээ үлээн
Их хуралдайгаа хуралдаж
Дэлхийн чихийг дэлдэгнүүлэн
Дээш доош нь чирнээ...

Хаанаасаа ч харсан төрмөл хүмүүс юм
Хатан дэлхийн шилмэл үндэстэн юм
Хамаг Монголын боржигон овогтон юм
Хаан эзний үр сад юм
Бийр баривал зураач урчууд
Бичиг сурвал эрдэмтэн мэргэд
Бээлий өмсвөл шилдэг зодоонч
Бөх барилдвал их аварга болдог
Бичигдээгүй хуультай билэг танхай ард түмэн
Биежээгүй дүртэй бөхөгт гүрвэл шиг хүчтэнүүд
Бие биенээ хүндлээд  бүдэрсэнээ татаад босговол
Бөөрөнхий дэлхийг айлгах бүл цөстэй хүмүүс ээ

Алтан дээр суусан гуйлгачин гэж
Анх хэн хэлсэн юм бол
Ашдын билэгтэй тэр үгийг хэлсэн хүнд
Алтаар хөшөө босгосон ч багадна
Үүцээ задалсан Монголын газар шороо руу
Үндэстэн дамжсан уурхайн акулууд шүлсээ залгина
Үймж шуугисан дэлхийн зальтнуудад мэхлүүлэхгүй
Үйлдвэржиж чадвал бид азийн бар болно
Уул дүүрэн аранжин зэс бий
Ухаа толгодоор нэг хар алт бий
Есөн эрдэнээр арвин
Ерөөлийн сайхан нутаг бий

Хэний ч санаанд орохооргүй их баялаг
Хэвлийдээ хэвтэж байгааг хэн мэдэх билээ
Хэн хүнгүй нэгэн үзүүрт сэтгэл гаргавал
Хэний хүүгээс дутах юм бэ бид
Бид-баатар Монгол билээ
Бид-баян Монгол билээ
Бид-дэгжиж дэвэх заяатай дээгүүр үндэстэн билээ
Бид-дэлхийд цахиур хагалдаг дээлтэй түмэн билээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.