05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Ариутгахыг хүснэ

Орж буй борооны усаар
Орчлонг бүхэлд нь угаахыг би хүснэм
Орог саарал утааны тортогноос
Онцолж салгахыг зүрхнээсээ хүснэм
Унтаж буй газар дэлхийг
Уул хад мод сөөгийг
Уугиж буй галт уулыг ч
Унтрааж байгаад угаахыг хүснэм
Тоосонд дарагдсан эртний зам
Том нүхтэй уурхайн цооногуудыг
Торгоны ялма модуудыг
Тонголзох тариачны сүрлэн байшинг
Улаан вааран дэээвэртэй
Хуучин байшинтай хотыг
Усан дотроос ургасан мэт
Хув шиг шилэн барилгыг
Шинэ болтол угааж
Шил шиг гялалзуулахыг хүснэ

Омголон залуу насны хайраар
Орчлонг чимэглэсэн залуу үеийнхнийг
Од шиг тод харагдтал
Оройноос нь норгохыг хүснэ
Зуны зөөлөн борооны усаар
Зулай дээрээс нь шавшихыг хүснэ
Хүн чанараа гээсэн
Хүний арьс нөмөрсөнийг нь ч
Хүүхэд шиг ариухан болтол
Хүндэлж угаамаар санагдана
Ертөнцийг би ариутгахыг хүснэ
Ер бусын шинэ болгохыг хүснэ
Орж буй борооны тунгалаг усаар
Орчлонг ариухан болтол угаахыг хүснэ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.