05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Нийгмийн идэвхи

Хагас сайн болгоны өглөө
Хар үүрээр цугларч
Улстөрийн сонсгол гэдэг
Уур хүрмээр хуралд суудаг байлаа
Империализм,социализм,эв хамт нам
Иран-Иракийн дайн,Маоистууд гээд
Энэ дэлхийд гуравдугаар дайн
Эхэлсэн мэт сүржигнэж ярина
Хааяа энгийн юм ярьж
Хамтарч амьдрах социалист сургаалаа хайрлана
Хувь хүний нийгмийн идэвхээс


Хамтын амьдралд олон зүйл шалтгаална гэнэ

Нэр бүхий дээрхи сонсголоос
Нэг юмыг би мартаж чаддаггүй юм
Нийгмийн идэвхи гэдэг гэгээлэг зүйлийг
Нэгмөсөн цээжилж тогтоосон юм
Хурал цуглаанд тогтмол сууж
Хувьсгалт намаа магтан дуулж
Хууль ёсыг олонд сурталчлан
Хувийн соёлоо үргэлж дээшлүүлж
Олон нийтийн ажилд оролцон
Оройлж манлайлж явахыг
Нийтийн идэвхи хэмээнэ гэж
Нэрээ марттал ойлгосон байлаа

Зах зээл гэж дамын наймаа хийсэн
Завхруулж улсын хөрөнгө зөөсөн
Зандалчидаа өршөөж,хуулиа зөрчсөн
Завхайчуудаараа халдварт өвчин тараалгасан
Өнөөгийн нийгэмтэй бол
Өрсөлдөх чадвар даанч алга
Өөрөө л болж байвал
Өргөн олон нийт падлийгүй болсон шүү дээ
Хумслах гэдэг асуудал нь
Хуулиас гадуур болсон юм билээ
Хулгай хийнэ гэдэг бол
Хүүхдийн “тоглоом” болжээ
Бага балчраас “хулгай бүү хий” гэж сургасан тул
Барахгүй “ажил” байна лээ
Баатарчуудын гишүүн байх үеэс
Баталсан тангараг байдаг болохоор хэцүү юм билээ

Улаан бүч зүүгээд гүйж явахадаа
Улсын хөрөнгийг хайрлан хамгаал гэж цээжилсэн тул
Усанд урсаад ирсэн банзыг ч
Уриалгахан авч чадахгүй юм билээ
Эвлэл,намын гишүүн болж
Эх орондоо тангараг өргөсөн болохоор
Илүү дутуу юм “шүүрдэг”
Илүүчлэгч занг тэвчихгүй юм билээ
Нийгмийн өмчийг нүдлэн хамгаалж сурсанд нь
Нүүр хийх газар олдохгүй юм билээ
Социалист өмч гэж тархиндаа шингээсэнд нь
Сохор итгэл нь салахгүй юм билээ
Цагийн юм цагтаа гэсэн
Цаасан дээр бичсэн сургаал бий ч
Хорин жилийн дотор
Хорвоогийн юм эрс өөрчлөгдсөн юм

Хувьсгалт намын бодлого өөрчлөгдөж
Хулгай зэлгийг зөвшөөрдөг болсон уу
Ху намын томчууд маань хөлжиж
Хувийн ордон сүндэрлүүлж уралддаг боллоо
Хуучин засаг төрийн толгойд байсан
Хуучцуулын хүүхдүүд  улсын хөрөнгийг ухаж
Хувьцаа гэдэг хулхины нэрээр
Хувьчилж аваад дуусгалаа
Хувьсгалт намынхаа нэрэн дээр
Хурдан гэгчийн хувьсаж өөрчлөгдөөд
Хувьсгалчдын дараа үеийнхэн
Хулгайлдаг нам боллоо
Байгалийн баялаг,банк санхүү
Байдагыг нь хуваагаад авлаа
Баяжиж хөрөнгөжөөд цадахгүй
Батгана шиг хошуугаа сугалахгүй

Худлаа ярихын дээдээр ярьж
Хулгай хийхийн дээдээр хийж
Хүн ардаа дээрэмдэж
Хөрөнгөтөн коммунистууд боллоо
Хүүхэд байхад минь сургадаг байсан
Хүмүүжлийн лоозун чинь хаа байна
Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах
Хүсэл зорилго чинь хаа байна
Хулгай хийхийг жигшүүлдэг
Хувьсгалт нам маань өөрөө
Хулгайн мөнгөөр цутгасан
Хулгайч нарын нам боллоо
Итгэл үнэмшлийг оршуулсан
Ийм ирээдүй хүлээж байсан бол
Ихэнхи цагаа нийгмийн идэвхид зориулсанаас
Инглиш цээжлээд гүйж явахгүй яав аа...

Хувийн өмчийг үзэн яддаг,цээрлүүлдэг
Хувьсгалт намынхан зуун хувь төрөл арилжив аа
Хувийн өмчийг Награ гуайтай залаад
Хууран мэхэлсэн ард түмнээ хөлдөө жийв ээ
Нийгэм ялзарч байгаа ийм цагт
Нийгмийн идэвхээ сэргээх ёстой юм байна
Сүйрч дууссан ард түмнийхээ төлөө
Сүх жанжныхаа талбай дээр жагсах ёстой юм байна
Доромжлогдсон ардуудын сүрт жагсаал
Догшин хилэнгийн гал болж асна
Арабын ертөнцийг донсолгосон
Ардчиллын шуурга болж тэмцэлд дуудана


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.