05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Зарц бүсгүйд илгээх захидал

Ажилсаг юм даа миний хонгор
Амсхийх завгүй хөдлөх юм даа
Амрахаа мэдэхгүй ажиллах юм даа
Ажилчин зөгий шиг амьдрах юм даа
Үүрийн гэгээ манхайн цайхад
Үүрэглэсэн хирнээ гараад гүйнэ
Үүдээ түгжихэдээ цоожны нүхээ олохгүй
Үүлгэртэж цочсоноо хараал хэлнэ

Цай ч үгүй царай ч үгүй
Цахилгаан шат руу хум харайна
Тоотой товчийг хайн ундууцаж
Толгойгоороо хана мөргөн уурлана


Гудамжинд гарч өглөөний агаарыг
Гуд сорон амьсгалаад сэхээ орно
Нойрноосоо салах гэж духаа нясалж
Нойрмог нүдээ шүлсээрээ норгоно
Автобусны буудал хүртэл гүйгээд
Амьсгаа авч нойрноосоо сална...
Борви бохисхийх завгүй
Босоо голдуу ажиллаад
Бор хоногтоо эгж ирээд
Боодолтой хувцсаа угааж гарна
Ганц хүнд яаж заяасан юм бол
Газар дэлхийг өргөчих шахна

Зүгээр суув уу л гэтэл
Зүү утастай нөхөрлөнө
Зүгээр ч үгүй чихэвчтэй утсаар ярина
Зүүнд өндөгөө хатгуулан ярина
Хоол ундыг бол
Хурууны үзүүрээр аргалчихна
Хольцоо нь байвал
Хоёр минутанд шпагетте хийчихнэ
Өндгөвчтэй сандвичээ автобусанд иднэ
Өдрийн хоолоо тролейбусанд өнгөрөөнө
Трамвайнд суухадаа захиа бичнэ
Тамхиа татахадаа танил руугаа утастдана
Цаг мөч бүрийг мөнгөөр үнэлнэ
Цаасыг хүртэл мөнгө мөнүү гэж барьж үзнэ
Цалингаа авахаар тооны машинтай зууралдана
Цааш нааш шилжүүлэх гэж банкны босго элээнэ
Хүн бүрийг хэтэвчээр нь үнэлнэ
Хэтэвч томтой хүнд сээтэн хаяж аалигүйтэнэ
Хэрэв мөнгө бодохгүй бол унтана
Хэрэг болгож нойрны эм уугаад тас явна

Өглөөнөөс үдэш болтол
Айлын гэр цэвэрлэнэ
Өчүүхэн зав гарвал
Ажилласан цаг,авах мөнгөө тооцоно
Мөнгөө бодоод
Мөрөөдөлд автагдана
Өөрийн мэдэлгүй
Өнөөхөдөө баясана
Орд цагаан өргөөний дунд
Олбог дээр заларна
Олон орны охидуудыг
Орилж загнан зарцална
Гарааж дүүрэн
Ганган машин цуглуулна
Гаднах ажлыг нь хийдэг филиппен эр
Гял цял болтол нь зүлгэнэ
Хуруу гараар нь дүүрэн
Хувилсан шар алт гялалзана
Хумсыг нь засдаг тайланд хүүхэн
Хулмасаа үнэртүүлээд загнуулна...

Мөрөөдөх ч яах вэ
Мөнгө төлөх биш
Мөнгө нээрээ төлдөг бол
Мөрөөдөхгүй байж чадна шүү манай хүн
Хэдэн жил хүний нутагт
Ингэж борви бохисхийхгүй ажиллав аа
Хүнтэй танилцах завгүй
Илжиг мэт зүтгэв ээ?
Кебабд орж галлетте идэж үз лүү
Хятад хоолны газар шарсан нугас зооглов уу
Хэрэг болгож ууланд гарч үзэв үү
Хэрэгцээтэй зүйлээ хайж дэлгүүр хэсэв үү
Олон ангит солонгос сериал үзэж
Алтан цагаа үрэв үү
Олон хуудастай детектив зохиол уншиж
Амрах нойроо хугаслав уу
Нийтийн жишиг дагаж
Негр,арабтай найзлав уу

Үнэгүй байранд халамжлуулж
Үргүй зардлаа хэмнэв үү
Тэгсэнгүй ээ миний найз
Тэгэх боломж байсан ч тэгсэнгүй
Тэнэг юм шиг олноос зугатаж
Тэрүүхэндээ л өөрийгөө болголоо
Хоёр алхмын зайтай
Хонгилын өрөө хөлсөлж
Хоолтой хоолгүй хоносоор
Хороололын байрны мөнгөтэй боллоо
Лагаа лаг гэж өөрийгөө баясгаад
Ландын мөнгө хадгалж чадлаа
Дахиад хэдэн жил гүрийвэл
Давхар хаустай болно гэж
Давхраатай нүдээ нуухтуулан
Давхиж явнаа

Мөнгө цагаан нүд улаан
Миний хонгор урагшаа
Мэдэж сурсанаасаа илүү
Мөнгөтэй болж мөрөөдлөө биелүүл
Одоо яахав,мөнгөнөөс өөрийг бодохоо болчихоод
Орондоо унтах завгүй яваа
Он жилүүдийн цаанаас залуу насаа нэхэж
Орчлон дэлхийд өнгөрөөсөн завгүй цагаа хайх вий
Цаг нь өнгөрсөн учирлалыг
Цастай цонхоор эрэх вий
Цал буурал өвөөг
Цайгаа хувааж ууя гэж гуйх вий

 

Эрка


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.