04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ХҮНИЙ НУТГИЙН ТЭНГЭР ДОР НАЙРАГЧ АНДУУДАА ДУРСАХУЙ

Онгирч онгируулж явсан найзууд минь
Одтой цаг шүлгийн шад шиг гялалзсан андууд минь
Оосор бүчгүй хөх тэнгэрийн дор
Одоо та нар минь хаана явна вэ?

Балтайхан шүлгэндээ сэтгэл халамцаж
Баяртайхан явсан үе цагууд байж дээ
Гэмших,уучилж, учирлаж явсан
Гэрэлтэй цагийн андууд минь хаана явна

Дутаж байна би та нараараа дутаж байна
Дуу шүлэг дулаан бүлээн сэтгэлээр чинь дутаж байна
Он цаг чанагш улиран одох тусам
Оюун бодолд та нар минь үлэмж тодхон байна аа

Онгирч онгируулж явсан найзууд минь
Одтой цаг шүлгийн шад шиг гялалзсан андууд минь
Гэрэл гэрлээрээ таталцаж үе цагаа хамтдаа бүтээлцсэн
Гэгээн цоглог нөхөд минь хаана явна вэ?

Сүүдэргүй тунгалаг андууд минь хаана явна
Шүлгээ та нартаа уншиж сэтгэлээ нэг хөглөхсөн
Сэвгүй гэгээн найрагч андууд минь хаана явна
Сэржим өргөж та нартайгаа уулзахсан

Янаг амрагаас огт ондоо
Яруу найрагч найзуудаа их санаж байна
Гандаж  гундах цагт урам сэргээн түшдэг
Галтай цогтой нөхдөөрөө дутаж байна

Та нараараа дутсан он жилүүд
Тас харанхуй байсан мэт санагдана
Тана эрдэнийн шүлгээ хамтдаа уншиж явсан минь
Тавилан заяаны оргил мэт бодогдоно

Санаж байна би та нарыгаа санаж байна
Сартай нартай хорвоод та нараар дутаж байна
Уйлж байна зүрх минь найргийн хэдэн нөхөө санаад
Уйтай ч байна сэтгэл минь хүний нутгийн тэнгэр дoор...
2008.05.05


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.