12/16/2017, Sat
°C
USD 2,434.22
USD 2,434.22
EUR 2,870.55
JPY 21.71
GBP 3,270.62
RUB 41.33
CNY 368.44
KRW 2.23

ХҮНИЙ НУТГИЙН ТЭНГЭР ДОР НАЙРАГЧ АНДУУДАА ДУРСАХУЙ

Онгирч онгируулж явсан найзууд минь
Одтой цаг шүлгийн шад шиг гялалзсан андууд минь
Оосор бүчгүй хөх тэнгэрийн дор
Одоо та нар минь хаана явна вэ?

Балтайхан шүлгэндээ сэтгэл халамцаж
Баяртайхан явсан үе цагууд байж дээ
Гэмших,уучилж, учирлаж явсан
Гэрэлтэй цагийн андууд минь хаана явна Цааш нь унших

ЭРГЭЖ ОЧИНОО БИ ЭХ ОРОНДОО

Энхэр сэвлэгийг минь талын салхи нь илбэн таалсан
Эхний мөрөө газар шороонд нь тамгалж үлдээсэн
Ээжийн минь сүүний цацал бүхэн уул усанд нь      шингсэн
Эх орон монголоо санан санасаар эргэж би очино оо

Зүдэрч жаргаж цагийн ямар ч үед явсан
Зүгээр суулгүй өөрийн гэсэн мөрөө үлдээсэн
Зүрхний хайртай эх орон монголоо
Зүүдлэн зүүдэлсээр эргэж би очино оо Цааш нь унших

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

Нурам - 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …