БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэл Бээжин хотноо тус улсад томоохонд тооцогддог “Auto China 2016” олон улсын автомашины үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнгийн 220 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд дэлхийн 14 орны автомашин үйлдвэрлэгчдийн 1000 гаруй автомашиныг үзүүлнэ.