СӨҮЛ. /energy-news/. БНСУ-ын эрчим хүчний зохицуулах корпорацийн (KEMCO) Хүлэмжийн хийн ялгаруулалтыг шалгах хорооноос Монголын анхны салхин цахилгаан станцын цэвэр хөгжлийн механизмын (Clean Development Mechanism; CDM) үйл ажиллагааг шалгаж үзээд хүлэмжийн хийг бууруулах НҮБ-ын хэм хэмжээг хангасан гэж үзжээ.