МОСКВА. /TASS/. Оросын хамгийн баян 200 хүний жил тутмын жагсаалтыг нийтэлдэг “Forbes” сэтгүүлийн тавдугаар сарын дугаар өнөөдөр гарлаа. Энэ жилийн хувьд уг жагсаалтыг байгалийн хий олборлогч томоохон компани болох “Новатэк”-ийн гол хувьцаа эзэмшигч Леонид Михельсон 14.4 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэйгээр тэргүүлжээ.