04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

"ХИТАЧИ" ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ЦАХИЛГААН ШАТЫГ БҮТЭЭЖЭЭ

ТОКИО. /NHK/. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч "Хитачи" компани нэг минутад 1200 метрийн хурдтай, дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатыг хийжээ. Уг цахилгаан шат нь 43 секундын дотор 95 давхар өгсөх хүчин чадалтай аж.

ДЭЛХИЙТЭЙ ТӨСТЭЙ ГАРАГ ИЛЭРЧЭЭ

ВАШИНГТОН. /VOA/. Гадаргуудаа шингэн устай байж магадгүй, дэлхий шиг хэмжээтэй гарагийг илрүүлсэн гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдлээ. НАСА-гийн мэдэгдсэнээр, "Kepler-186f" гарагийг тойрог замын "Kepler" телескопыг ашиглан илрүүлжээ. Тус гариг нь дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайтай оршдог, дэлхийгээс ойролцоогоор 10  дахин том бөгөөд нарыг 130 хоногт нэг удаа тойрдог аж.

“GOOGLE” НҮДНИЙ УХААЛАГ ШИЛИЙГ ЭНГИЙН ИРГЭДЭД ХУДАЛДААЛНА

САН ФРАНЦИСКО. /Ёнхап/. “Google” компаниас гаргасан ухаалаг нүдний шилийг энэ сарын 15-нд ганцхан өдрийн хугацаанд энгийн иргэдэд худалдаалах гэж байна.Мөнгөтэй болгон худалдан авах боломжгүй уг ухаалаг нүдний шилийг зөвхөн АНУ-д ганцхан өдрийн хугацаатай энгийн иргэдэд 1500 доллароор (татвар ороогүй дүн) худалдаалах гэж байна. Орон нутгийн цагаар энэ сарын 15-ны 06:00 цагаас эхлэн “http://google.cohow-to-get-one" цахим хуудсаар […]


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.