Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд Канадын агаарын цэргийн хүчин анхны цохилтоо өглөө гэж Канадын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Эвслийн түншүүдтэй харилцан уялдуулан, хоёр “CF-18” сөнөөгч онгоц 500 фунт жинтэй “GBU12” лазерын удирдлагатай бөмбөгөөр “Лалын улс” бүлэглэлд цохилт өгсөн гэж мэдэгдэлдээ дурджээ.