ТЕГЕРАН. /IRNA/. Энэ оны хоёрдугаар сард Иран улс Өмнөд Солонгос руу өдөрт 280 мянган торх нефть экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн сарынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
ТЕГЕРАН. /IRNA/. Энэ оны хоёрдугаар сард Иран улс Өмнөд Солонгос руу өдөрт 280 мянган торх нефть экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн сарынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын эрх баригчид 2016 оны улсын төсвийнхөө 15.8 хувийг батлан хамгаалах салбарт хуваарилсан нь өнгөрсөн оныхтой адил хэмжээтэй байгаа тухай Нодон синмун” сонинд гарсан тус улсын Ардын их хурлын /парламент/ тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдааны тухай мэдээлэлд дурджээ.
ПХЕНЬЯН. /TASS/. Цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужингийн туршилтыг ойрын үед явуулахаар төлөвлөж буйгаа Умард Солонгос мэдэгдлээ. Тус улсын удирдагч Ким Жөн Ун холбогдох зарлигийг гаргасан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.