10/18/2017, Wed
-C
USD 2,456.91
USD 2,456.91
EUR 2,892.15
JPY 21.91
GBP 3,261.92
RUB 42.90
CNY 371.20
KRW 2.17

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ.АРВАН ДӨРӨВ.БААСАН БАГШ ХИЙГЭЭДБУСАД ХҮМҮҮС.

Өнгөрсөн зууны далаад оны Гурвантэсийн маань төв цэг Уртын төв жогжийсон жоохон хөөрхөн суурин байлаа.Төв цэг нь захиргаа,захиргаатай залгаад сумын хүн мал эмнэлэг,жаахан баруун урд талд нь манай сургууль,сургуулийн баруун урд тал хураалттай нэг их том заг,за тэгээд сургуулийн зүүн талд сумын гуанз зочид буудал зочид буудал гуанзны урдхан талд том хашаан дотор мөнөөх зочид буудал гуанзны түлш болох мөн л их хэмжээтэй овоолсон заг,захиргаа хүн мал эмнэлгийн хойт этгээдэд мөн л тэдний түлшэнд зориулагдсан томоо овоолгоотой заг,тэр загны баруун хойт талд сумын дэлгүүр худалдаа бэлтгэл анги,тэрнээс нилээн баруун хойгуур нэгдлийн аж ахуйн нэвсгэр хашаа түүний доод этгээдэд Тост бригадын улаан булан түүний араар Тост бригадын төв гэгдэх хэдэн гэр тэгээд нэгдлийн фондны өвс хураалттай том хашаа ингээд л манай сумын төв бүрдэх нь тэрдээ.Аа тийм зочид буудлын чанх ард хүүхдийн цэцэрлэг төрөх эхчүүдийг асрах гэр,зүүн дэнж дээр нь дэнжийн байр гэгдэх гурван эгнээ гуч дөчөөд гэр, зочид буудлын загтай бараг залгаад дарга нарын байр гэгдэх мөн гучаад тооны гэр, түүний урд үзүүрээс нилээн зайтай  урагшаа халуун ус,халуун усны баруун талд сумынхныг ундалдаг мотортой худаг тэр хоёрын дундуур Хоршуут руу явдаг гүн ховилтой зам,халуун усны зүүн этгээдийн томоо жалгыг дагаад хээрийн бой хөглөрч байдаг тийм л сууринсан.

Цааш нь унших

СЭТГЭЛ ХЭНЗЛЭХ ЦАГ..

Дээхэн үеийн нэг явган яриа байдаг. Ноосоо тушаачихлаа,эхнэрээсээ салчихлаа ажил ч цэгцэрч байна даа гэсэн гэж. Ерөнхийдөө адилавтар юм боллоо. Уран үгсийн чуулганаа хийчихлээ,зочдоо үдчихлээ. Тэгтэл сэтгэл хоосорчихоод нэг л хачин. Нуруун дээрээс бөөн ачаа салаад амарч хөнгөрмөөр атал үгүй. Тэртээх нэг зун манайх нагац олон эгчийн маань нэгнийхтэй саахалт зусаж би зээ дүү Бадраатай үй зайгүй тоглон ахархаж явтал нэг л мэдсэн өвөлжөө рүү салж нүүх болоод бид хоёр хоёр биесээ тэврэн салцгаахгүй хэмээн уйлалдсан ч нэмэр болоогүй, өвөлжөөндөө буусан хойно өндөр загаа тэврэн өдрийн тал орилсон минь бодогдож ч байх шиг. Өө Сэлэнгэ минь чи Өр зуран даллаад л Өөр хүний нутаг руу Өмөлзтөл хөтлөгдөөд л одов шүү хэмээн 88 онд Сүхбаатар хотын хойт этгээдэд байх Солдат толгой  дээр шүлэглэж суусан минь ч санагдаад л …

О Хара буудал дээр Бадарч гуай маань гэмшингүй инээмсэглээд далласан нь удтал бодогдож нүд чийгтээд болдоггүй.Тэгтэл Чикаго хотноо амьдрагч олон монголчууд маань өдөр шөнөгүй утасдаж баярлаж гялайснаа илэрхийлээд салдаггүй.

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ – АРВАН ГУРАВ

БААСАН БАГШ ХИЙГЭЭД БУСАД ХҮМҮҮС 

  Бага дунд сургууль улмаар дээд сургуульд тэгээд амьдралын их сургуульд суралцахдаа олон л багшийн шавь болж тунгаасан их эрдмээс нь тунгийнхаа тэнгээр л хүртэж дээ би . Хэт гоё самбар дээр тогтоосон цаас анзаарагддаггүй . Самбар нь л харагдаад байдаг . Түүн шиг их эрдэм чадалтай багш нараасаа хүртэх чадвар минь дутагдаад ихийг шимж чадаагүй дээ ч тэгдэг юм уу их хотын захад байх бүрэн бус дунд сургуулийн бага ангийн багш өвгөн Дашдондог , говийн сумын бага сургуулийн жирийн л нэг намхан багш Баасан хоёр миний сэтгэлд хоёр зуугийн хадаасаар баттай хадаж тогтоосон томоо гэгчийн самбар шиг бүхий л шинж төрхөөрөө хадагдан үлдсэн байдаг . Баасан багш маань ногоон өнгөтэй сатинан тэрлэгнээс ер нь л салахгүй дээ . Багшийн сургууль төгсөж чадсан болов уу даа багш маань аягүйтвэл дунд сургууль төгсөөд л багшилсан байж ч мэднэ . Биднээсээ нуруугаар нэг ч их ялгараад байхгүй дээ . Хамтдаа лаптодно .

Цааш нь унших

Тавын даваа

Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж
-Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж

-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автавЗэндмэнэ сүүлийн дөрвөн жил, харин Бөхбат гурван жил дараалан дөрөв давцгаасан атал начны босгыг л алхаж чадахгүй байлаа.

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ -12

               АЙДАСТАЙ Ч АМТТАЙ  АМЬДРАЛЫН ХӨГ
Шөнө дундын үед сумын гэрэл унтарснаас төө хойно гэрийн гадаа хөнгөн тэрэгний тоормос чихарч  бүдүүн дуутай хүн
–          Зовдоо хэмээн аядуухан дуудлаа . Аав хүлээж байсан бололтой юүг ч юм шар шур дуугарган  авч гаруут машин ч яваад өглөө . Иймэрхүү шөнө байсгээд л тохиолддог болохоор бид ерөнхийдөө дасчихсан гэхдээ л сэтгэлийн мухарт далдхан түгшүүр , үнхэлцгэн цаана үнэгэн нүд шиг айдас үргэлж л сэрвэлзэж байдагсан . Аав ийн яваад зарим үед дараа өдөр нь ирдэг бол заримдаа долоо арав хоногоор ч алга болно . Удсан үедээ ихэд аяншиж ядарсан ирнэ .

–          Юү болоо вэ гэж ээжийг асуухад
–          Хилийн цаанаас баахан тэмээ орж ирээд . Бүгдийг нь нэгбүрчлэн шалгаж шинжилгээ авлаа . Зогдор шилэнд нь сүлжсэн ухуулах хуудсуудыг салгах гэж үйл тамаа цайлаа гэсэншүү юм ярингаа цайгаа сорж суудагсан .Овоотын отрядаас сум руу ирэгчдийн хөл хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдэж бараг л өнжихөө болилоо .

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-11

ИДЭВХТЭН БИЧИГЧИЙН СОНИН
   Номыг би анхандаа аавынхаа захиснаар хямгадаж уншдаг байснаа номын ертөнцөд хөл тавьж байгаа нь тэр юм болов уу сүүлдээ өөрөө ч хайрладаг хямгаддаг болчихсон билээ . Гадаа тоглож байгаад орж ирээд номоо барихын өмнө гараа угаагаад сурчихсан байх жишээний .

Аав ч надад итгэдэг болж хөдөө гадаа дуудлаганд явахдаа номын сангийнхаа түлхүүрийг өгчихөөд явдаг боллоо . Тэгсэн шар авдар дотроос нэг их олон үнэмлэх гардаг юм байна . Сайшаалын үнэмлэх , баярын бичиг гэсэн нэрүүдтэй тэр үнэмлэхүүд дотроо
-Ийм тийм сониноос зарласан ийм тийм юмны , тийм байгууллагын ойд зориулсан найруулал тэмдэглэл сурвалжлагын уралдаанд амжилттай оролцож төддүгээр байр эзэлсэн тул төдөн төгрөг сайшаалын үнэмлэх олгов гэсэн утга бүхий бичгүүд байх .

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-10

                                  УРТЫН ТӨВИЙН СОНИН
Гурвантэс сумын Соёл нэгдлийн төвийг Уртын төв гэцгээнэ . Соёл нэгдэл анх манай  Цэсэнгийн Бадам буюу бидний нэрлэж заншсанаар Ажаагийн өвөлжөөний хажууханд Сондогт байгуулагдаж тэндээ төвлөж байсан юм гэнэлээ . Нэгдэлжилт явагдаж эхлэх үед өвөө эмээ хоёр маань эцэг дээдсийн таслаж өгсөн малыг овоо өсгөчихөөд сууцгааж байсан гэдэг . Ээж тэр үед аймагт сургуульд сурдагийн хүчинд цаг үеийн байдлыг овоо ойлгодог болчихсон байж л дээ . Нэгдэлжилтийн эхний давалгаанаас манай хоёр хойш сууж үлдсэн үед ээж ирээд баахан ухуулж өвөөгийн толгой ерөнхийдөө нааш эргэж харин зөрүүд эмээ маань тас зөрж байх үед дараагийн давалгаа нь дайраад ирж . Ээж өвөө хоёр нэгдлийн хуралд суухаар Сондог руу явцгааж эмээ гэрээ хараад үлдэж дээ . Уг нь ойрхон  хэдхэн саахалтын зайтай газар л даа . Замдаа ээж өвөөг дахин дахин ятгасаар ямар нэгийг бодсон өвөө таг дуугүй явсаар хурлын газар ирцгээж . Хэд хэдэн гэр нэгдлийн төвд нэмээд барьчихсан улс ч ид л цуглаж байна гэнэ . Ерөнхийдөө мал хуйтай улс нь нэгдлийн гадна үлдчихсэн тийм л үе байж . Аймгаас төлөөлөгч ирчихсэн нэг том гэрт нэгдэлд элсдэггүй зөрүүд улсыг оруулаад суулгачихаж . Нэгдлийн гишүүд  гадуур хөлхөлдөн хажуугийн том гэрт хуушуур хийцгээн бужигнаж гарч . Хүмүүс удаан хүзүүрхэж чадсангүй гэнэ . Үдээс хойш болоход уван цуван элсэж эхэлсэн төдийгүй ,  элссэн хүмүүс гадаалаад хурлын гэрийн ханыг шажигнуулан налцгааж хуушуурын шөл сорон амтархан идэж байгаа нь хуралдагсдад тодхон сонсогдож байж . Ингэсээр гэрт цөөхөн хүн үлдсэн дотор өвөө ээж хоёр орж дээ . Ээж минь өвөө рүү дэмий л хялалзан гарч хуушуур идэхсэн гэх хорхойгоо дарж ядан байтал өвөө хоолойгоо зөөлөн зассанаа  “ Элсэе ээ “ гэж дуугарсан гэж байгаа . Тэгээд яахав гадаалж хуушуураа ч идэж . Ингээд эмээгийн нэгэн насны үглэлийг үйлдвэрлэсэн хоёр доо .

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ-9

САЙН БАЙНА УУ ӨНДӨР ЗАГ МИНЬ
   Хоёрдугаар ангиа дүүргээд дүүгээ хөтлөөд Бааст гол дээр өнждөг өдрүүд эхлэж байх үед аймагт дарга байсан  ах маань оюутныхаа анхны амралтаар Берлин гэдэг хотоос  дэлхийн хамгийн том , хамгийн хөгжилтэй , хамгийн сайхан хот Москвагаар дайраад ирлээ гэсээр хүрээд ирдэг байгаа . Ирэлгүй ч яахав дээ эхнэр нь манайд суудаг оюутан байсан юм хойно . Намар явахдаа  
–          Юү захих вэ? гэж асуухад нь хулмаганан байж
–          Хол шүршдэг усан буу хэмээн хулчганан дуугарсан юм . Учир нь манай хоёр намайг тархидаж
–          Шагдардагва нэрэлхүү юү захих вэ гэж асууна тэр үед нь олон долоон юм шалгааваа чи оюутан хүн мөнгө муутай байдаг юм гэж гайгүй сайн захисан болохоор илүү юм хэлээгүй л дээ . Гэвч ах маань захисныг минь байтугай захиагүйг минь ч авчирчээ . Бялт хавчуулаад тасхийтэл бууддаг гар буу , хэтрүүлэгтэй хэлэхэд хориод алхам газар хэнэггүй шүршдэг усан буу , Ганс Клоссын өмсдөгтэй  усны дусал шиг адилхан дарга малгай гээд л дүү бид нарт баахан бэлэг авчирсаны дотор сэгсрээд гэрэл рүү харахад дотор нь өнгө бүрийн цэцэг дэлгэрч харагддаг цилиндэр онцгой сонирхол татсан эд байлаа . Усан болон гар бууг маань хүүхдүүд хорин мөнгөөр арван минут хөлсөлдөг байлаа .  Энхтайван маань энэ ханшийг тогтоосон юм . Буу түрээсэлсэн хүүхдийн дараа нь оочерлож таарсан хүүхэд дайсан нь болж нуугдахаар гүйж одмогц шүдээ хүртэл зэвсэглэнэ гээч нь болсон түрээслэгч дайсныхаа эрэлд араас нь гүйнэ дээ . Зарим хүүхэд  дайснаа олж буудаж амжаагүй байтал цаг нь дуусчихна . Нэг удаа хөлслөхөд нэг л бялт оногддог болохоор дайснаа эрж яваад буудаж амжилгүй хүрээд ирдэг хүүхэд байдаг бол буугаа авч булан тойрмогц тасхийтэл буудчихаад барьж баахан гүйж яваад ирдэг хүүхэд ч байлаа.

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ – 8 / ЮМ ЮМ СОНИРХОЖ ЭХЭЛВЭЙ /

Хоёрдугаар ангид орсон намраасаа , урьд өмнө нь төдийлөн сонирхож байгаагүй элдэв зүйлийг сонирхож эхэллээ . Юуны өмнө зураач болохыг шахсан гэж байгаа . Аавыгаа шалж байж зургийн том далбагар дэвтэр , арван хоёр өнгийн харандаа , балын баахан харандаа , хорин дөрвөн өнгийн усан будаг тэргүүтнүүд халааслахыг нь халааслаад тэврэхийг нь тэврээд гарч өглөө .Эхлээд л зургаан байрныхаа шилдэг зураач Алтантуяагаа бараадан дагаж зурсан зургийг нь дууриаж зурахаар мэрийж гарлаа . Болдоггүй дээ . Миний зурсан Сүхбаатар жанжин маань нэг бол малгай нь томдчихно , нөгөө бол нээх том ганцхан хээтэй хантааз угласан хорчгор өвгөн болчихно . Дандар баатрыг мэрийж зурах тусам хоёр жавжиндаа  яавлаг чихчихсэн хүүхэд шиг түнтийсэн хацартай хүний дүрийг миний харандаа амилуулна . Алтантуяа намайгаа загнаж

-Ингэж зур л даа чи гэнгүүт харандааг минь шүүрч ийш тийш нь хэдхэн татлаад л хаанаас нь ч харсан танил Сүх жанжин Дандар баатар Ленин багшийг ядах юмгүй амилуулчихна .  Тэгээд зогсохгүй сайн дур нь хөдөлвөл уул устай газар бэлчиж яваа адуу мал , сунайсан урт цуваатай галт тэрэг , дүүлэн нисэж яваа онгоц , улсын их дэлгүүр , зайсан толгой , хүүхдийн парк , Найрамдал завод сэлтийг ч миний дэвтэр дээр зурчихна . Тэр гоё зурагнуудыг би хайрлаад хадгалаад л явах . Өөрийнхөө матарласан хуудсуудыг дэвтрээсээ ураад хаячихаа бас мартахгүй ээ . Ийн явтал нэг өдөр хэрэг ч мандлаа шүү . Аав маань миний зургийн дэвтэрийг үзчихэж . Авъяастай хүүгээрээ эцэг хүн бахархах нь зүй .

Цааш нь унших

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ -7

ЗУРГААН БАЙРНЫХНЫ АМЬДРАЛ

Манай зургаан байр гурав гурваар хосолсон хоёр эгнээ байрлалтай араар нь есдүгээр сургууль, цэцэрлэг, дэлгүүр зээглэж түүнээс нилээн хойгуур Найрамдал завод нүүгэлтсэн жижиг биш тосгон байлаа . Найрамдал завод гэдэг нэр нь ч бас багагүй утгыг агуулдаг байсан юм санж. Цагтаа энэ тоосгоны үйлдвэрийг Хятадууд байгуулж тэнд нь Болгар, Унгар, Чехословак зэрэг орны мэргэжилтнүүд ажилладаг байсан дээрээс ийм нэр алдрыг хүртсэн үйлдвэр болжээ . Харин намайг хөдөөнөөс ирэх үед мэргэжилтнүүд нь нутаг буцацгаасан, хятад хүмүүс ч үзэгдэхээ больсон газар байлаа. Хүүхдүүд л Болгарууд эзэнгүй гахайг сараандаа хөөж оруулаад хүзүү рүү нь чинжаал хутгыг мэргэн шидэж хороогоод тэр даруйд нь паяалникаар зад хуйхламагц мулцайтал нь угаагаад шарж иддэг байсан гэцгээнэ .Сараа гэдэг нь эгнүүлж барьсан нэг загварын амбаарууд л даа айл болгон нэг сараа эзэмшинэ. Гэхдээ л энд олон үндэстэн амьдардаг л байлаа. Ялангуяа манай орцны нэгдүгээр давхарт нэг ийм олон үндэстнээс бүрдсэн айл амьдардаг байсан нь цэцэрлэгийн тогооч Соня гуайнх. Соня гуайн ээж болоод нөхөр нь хаанаас нь ч харсан Оросууд. Бас хүү Саша, Нюрка нэртэй бага охин нь намайг Орос биш гэж хэлүүзэй гэсэн шиг шонхор хамартай буржгар шар үстэй хөөрхөн нь аргагүй хүүхдүүд байх. Гэтэл том охин Наташа нь нэг л бишээ. Барзайсан нүүртэй навтгар хамартай нэг л хачин бүдүүн хадуун юм явна.

Цааш нь унших

Шинэ зарууд

Eregtee ajiliin geree hiih ajil haij bna
Hej ajiliin geree hiih ajil haij bna utas 0709308154 …
Bichig barimttai emegte ajil haij bna
Hej bichig barimttai emegte ajil haij bna utas …
Bair
Älta-d xajuu uruund ger bul bolon 2 xun avna. Utas: …
Газрын ачаа
Сайн байцгаана уу? Сиатль хотоос 11-р сарын 15-нд явах …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Roommate abna
10 sarin 1 s Riverplace d bed room de eregtei oyutan …
Roommate
Northgate-d roommate avna …
Gadaad pass gargana.
Hey Gadaad pass bolon busad bichig barimt hurdan …
Банкны баталгаа хямд шуурхай гаргана.86008484
Банкны баталгаа хямд шуурхай гаргана.86008484 …
БАНКНЫ БАТАЛГААГ 99065891 ШУУРХАЙ ГАРГАЖ БАЙНА.
БАНКНЫ БАТАЛГААГ  99065891 ШУУРХАЙ  ГАРГАЖ  БАЙНА. …
Ачааны машины жолооч хайж байна. CDL License шаардлагатай.
Сиатл орчимд CDL license тай ачааны машины жолооч хайж …
Volume 77
Turhdeg botox gedgeeree olond tanigdsan magic bubble …
Counter ajild avna.
Arlington d dry cleaners d counter avna. 7037255862 …
Teriyaki nii gazar partr time cashier haij bn
Best Sushi and Teriyaki in Lynnwood (Next to LA …
Nail technician ajild avna.
Great Falls-d bairlaltai Nail Salon-d nail technician …
Buuzaa avaarai.
Amt chanar saitai Buuz bainga zarj bna.Rosslynd …
AJILD AVNA
Foggy bottom station tei oir supermarket stocker ajild …
Rentond roommate haij bna
Renton exit 3 roommate haij bna!! $550 …
Ajild avna
Arlington Rosslyn giin Ice cream store d part time aar …
busgirl
part time job for Tue.~Fri. (10:30am~2:30pm) & …
part time iob
we looking for part time Tue.~Fri.(10:30am~2:30pm) …
Baria zasal hiij bn
703-419-5684 Aljaal yadargaa tailah buten biynii illeg …
Gal togoond tuslah ajiltan avna
Sain baina uu? Náměstí míru deerh Tomo restaurace d …
Oedolchin avna
McLeand tailor shopt TURSHLAGATAI oedolchin part …
Roommate avna
Rosslynd bedroomdee 2 hun avna 5712155696 call or …
Courthousd hytad restaurand jolooch part time full time haij bn
Courthousd hytad hoolnii restaurand jolooch ajild avna …
BC angilaltai europ unemlehtei jolooch ajil haij b.na
Bc angilaltai europ unemlehtei jolooch ajil haij b.na …
Credit repair
Credit Score naidvartai zasna. utas: 7038709450 …
Gazriin achaa
Tsagaan sariin umnu ochih gazriin achaag geriin …
TERIYAKI
Teriyaki kitchen help wanted. Full or part time. …
Ajil haij bn
Emegtei hvn ogloogvvr ajillah gazar haij bna. Odor 2 …
ачаа авч явна
2017  оны 11-р сарын 3нд монголоос шведрүү ачаа авч …
UB’aas Prague ywah hun haij baina
Oiriin hugatsaand Prague ywah hun bnu ? 1-2kg achaa …
Bair
Älta-d xajuu uruund ger bul bolon 2 xun avna. …
Банкны баталгаа ,дансанд мөнгө оруулж гаргана. 91002327
Банкны баталгаа ,дансанд мөнгө оруулж гаргана. …
Bichig barimttai emegte ajil haij bna
Bichig barimttai emegte ajil haij bna 0709308114 …
АНУ-ын визний нэгдсэн зөвлөгөө, үйлчилгээ -TOTAL AMOUNT 450,000MNT
ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗИЙН МЭДҮҮЛГЭЭР [АЯЛАЛ, БИЗНЕС, …
МЭРГЭЖЛИЙН БАТАЛГААТ ОРЧУУЛГЫН ТӨВ – ONLINE SERVICE
АНГЛИ, ОРОС, ХЯТАД, ЯПОН, СОЛОНГОС, ФРАНЦ, ИТАЛИ, …
Turshlagatai togooch ajild avna.
Duruvuus deesh jiliin ajiliin turshlagatai, bichig …
roommate avna
11/1-s Columbia piked 2 emegtei roommate avna dotroo …
Mongo soliltsono
Mongol ruu mongo (3000$) yvuulna. End soliltsoh hun …
roommate avna
11/1-s  2 emegtei roommate avna. 1075 s.jefferson st …
Hiring Sandwich Maker & Cashier
Deli in DC looking for an experienced sandwich maker …
Counter avna
Arlington d counter ajild avna. 7037255862. …
Naidwartai hun huuhed harna
Huuhed harna. Utas: +1 (571) 239-7407
eregtei hund ajild awna
Chuluunii uildwert ajilchin surgaj awna. Bair belen, …
EREGTEI HUN AJILD AWNA.
Togtwor suurishiltai ajillah eregtei hun ajild surgaj …
Bair
Sn baitsgaanuu Hagsätra d bairandaa ger bul avna …

Ярилцлага

МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг цуврал ярилцлага-20
…Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа …
К. НОМИНЖИН “САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР”
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\ …Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж “Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа” гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид …
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ
Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\ …”Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, …
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
“ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ”
Александрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\ …2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, …

Зохиогчийн булан

Нурам – 18 (тууж)

Гэтэл тэрээр

- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.

(дэлгэрэнгүй…)
Өчүүхэн /өгүүллэг/


Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.

(дэлгэрэнгүй…)
Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?
Зарим хүмүүс ингэж ярьдаг:“Би урьд нь их амжилттай байсан, мундаг байсан, гайгүй ажил хийдэг байсан, өндөр албан тушаалтай байсан, хичээлдээ сайн байсан, эрч хүчтэй байсан, мөнгө хийж чаддаг байсан, цоглог байсан, байсан, байсан, байсан… харин одоо ийм байхаа больчихсон. Яагаад би өмнөх шигээ амжилттай байж чадахаа байчихав аа?” гэдэг. Та ч гэсэн ингэж ярьж байгаа хүнтэй тааралдаж байсан байх гэж бодож байна. Магадгүй та өөрөө ингэж ярьж байж болох юм. Хэрвээ тийм бол энэ бичлэгийг танд …

Студиуд

Тайланд улсаас бэлтгэв.
Тайланд улсаас бэлтгэв.
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Тайланд улсаас бэлтгэв. ЭМЧИЙН ҮГ: Нуруугаа хамгаалъя. Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: 2017.09.29-ний Баасан гаригт орой …
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто
МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: – Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто – Чингисийн Монгол Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: (зарыг Facebook-ээс авах: www.facebook.com/Ts.Zara ) Нэвтрүүлэг Арлингтон-д: …
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Гал сөнөөгч Б.Жавхлан) 2017.09.08
UMON TV- ийн Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Файрфах дүүргийн гал унтраах ангийн aврагч, гал сөнөөгч Баатаржавын Жавхлантай оролцлоо. Манай нэвтрүүлэг монголд “ Монголын Мэдээ” сувгаар 2 долоо хоног бүрийн Ням гаригт 21.30 минутаас гарч маргааш өдөр нь өглөөний 9.30 минутаас давтаж байна. Мөн Америкт Виржиниа , Иллинойс мужийн 10 гаруй хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хувиарьтай umontv.us руу орж танилцана уу. …
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.15
ЭХ НУТГИЙН МЭНД: Архангайгаас хүргэсэн мэндчилгээ ТАНЫ ОЧИХ ГАЗАР: Chincoteague арал ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ: Нурууны өвчний талаар дахин сануулахад МОНГОЛ ТУУРГАТНУУД: Нутгийн аялгуу Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй манай нэвтрүүлэг тогтмол байршиж байгаа www.imedee.com,www.medeelel.com,www.orloo.com сайтууд болон АНУ дахь Монгол Телевиз гэсэн нэрээр www.youtube.com сайт руу орж үзэж болно. Манай нэвтрүүлэг МОНГОЛД: …